Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Өлзийт, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 14,9 – 18,4 градус , бусад нутгаар 9,7 – 12,7 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 2,5 – 6,7 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай Цахир сумдын нутгаар 2,0 – 3,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 – 7,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 31,0 - 38,0 градус, бусад сумдын нутгаар 25,0 – 29,0 градус хүйтэн байв. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Батцэнгэл, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Өлзийт, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 16,0 - 19,0 градус хүйтэн, бусад нутгаар 10,0 -15,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр өдөртөө 2,0 – 11,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хайрхан, Жаргалант, Хашаат, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын нутгаар 25,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 – 37,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,0 – 5,3 мм хур тунадас орсон байлаа. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Чулуут сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 - 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 21 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут суманд ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 3 - 22 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгийн 75 хувь нь цастай , цасны дундаж зузаан Тариат, Чулуут, Булган, Эрдэнэбулган, Өндөрлаан, Төвшрүүлэх, сумдын нутгаар 2 - 5 см, бусад сумдын нутгаар 0 см, сарын дунд үеэр аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай , ихэнх сумдын нутгаар цасны зузаан 0 – 3 см, сарын сүүлчээр аймгийн нийт нутгийн 85 гаруй хувь нь цастай, цасны дундаж зузаан 0 - 3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31 - ны байдлаар аймгийн нийт нутгаар салхи шуургатай , хүйтэн жиндүү байсан ч мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Тариат, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Цахир, Хашаат, Хангай, Жаргалант сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа